ЭЭЛТЭЙ БАЯЛАГ ДУНДЫН ХОРШОО

Ээлтэй Баялаг

Ээлтэй Баялаг нь Монголын малчдын анхан шатны хоршоодын хамтын ажиллагаанд тулгуурлан ноолуурын чанар, гарал үүсэл, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дундын хоршоо юм.

БИДНИЙ ТУХАЙ

Малчдын хамтын ажиллагаа

Ноолуурын үнэ цэн малчдын хөдөлмөрөөс эхэлдэг. Ээлтэй Баялаг нь гишүүн хоршоодынхоо хамтын ажиллагааг дэмжиж, ноолуурын бэлтгэл, чанар, гарал үүслийн мэдээлэл болон борлуулалтын боломжийг сайжруулах чиглэлээр ажилладаг.

Манай зорилго нь малчдын хоршоодын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол ноолуурын үнэ цэнийг хэрэглэгчдэд илүү тодорхой хүргэхэд оршино.

БИДНИЙ АНХААРАХ ЧИГЛЭЛ

Гарал үүсэл ба чанар

01
02
03
04

Малчдын хөдөлмөр

Хоршоодын хамтын ажиллагаа

Түүхий эдийн чанар

Хэрэглэгчтэй холбох

Ноолуурын үнэ цэн нь түүнийг бэлтгэж буй малчдын хөдөлмөрөөс эхэлдэг.

Бид малчдын анхан шатны хоршоодын хамтын ажиллагаа, ноолуурын бэлтгэлийг дэмжин ажилладаг.

Ноолуурыг ангилан ялгах, чанарыг сайжруулах, гарал үүслийн мэдээллийг хадгалахад анхаардаг.

Бүтээгдэхүүнээр дамжуулан Монгол ноолуурын гарал үүсэл, үнэ цэнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.

МОНГОЛ НООЛУУРЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД

Ээлтэй Баялагийн бүтээгдэхүүнүүд нь малчдын хоршоодын үйл ажиллагаа, ноолуурын бэлтгэл болон зах зээлийн хамтын ажиллагааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх нэг хэлбэр юм.

Манай бүтээгдэхүүн

Хувцас, хэрэгслийн мэдээллийг каталогоос үзэж, өнгө, размер болон хүргэлтийн нөхцөлийг захиалгын хүсэлтээр тодруулна уу.